2023 онд хийгдсэн Санхүүгийн хяналт шалгалтын тайлан

  1. Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр:

Санхүүгийн хяналт шалгалтаар  илэрсэн нийт 368598.3 мянган төгрөгийн зөрчил дутагдлыг ангилбал:

  1. Үндсэн баримтгүй болон данс бүртгэлд тусгаагүй зөрчил 20 хувь буюу 74843.5 мянган төгрөг
  2. Зориулалт бусаар зарцуулсан зөрчил 11 хувь буюу 42333.7 мянган төгрөг
  3. Өглөг авлага үндэслэлгүй хаасан зөрчил 6 хувь буюу 23545.1 мянган төгрөг
  4. Цалин хөлстэй холбоотой зөрчил 4 хувь буюу 1158.9 мянган төгрөг
  5. Ашиглаж дутагдуулсан зөрчил 0.8 хувь буюу 0  мянган төгрөг
  6. Бусад зөрчил 61.8 хувь буюу 230419.1 мянган төгрөг буюу хувь тус тус эзэлж байна.

Хяналт шалгалтаар илэрч буй нийт зөрчлийн дүнд судалгаа хийхэд хамгийн их гарч буй зөрчил нь сумын Засаг даргын нөөц сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчил шалгалтад хамрагдсан сум болгонд илэрсэн ба дараагийн зөрчил нь үндсэн хөрөнгийг данс бүртгэлд тусгаагүй, үндсэн баримтгүй зарцуулдаг зөрчил, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчлүүд  эзэлж  байна. Түүнчлэн дараагийн зөрчил нь өглөг авлага үндэслэлгүй хаадаг зөрчлүүд эзэлж байна.

Дээрх зөрчлүүдэд улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн 12 салбар акт тогтоож, зөрчлийг  дор бүр нь арилгуулж, цаашид шинээр батлагдан гарч байгаа холбогдох хууль тогтоомжийг судлан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг байгууллага тус бүрээр нь гарган  хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, холбогдох эрх зүйн актыг төрийн албан хаагч бүр хяналтанд авч ажиллаж байна. Үүнд: Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төрийн албаны тухай хууль,  Засгийн газрын  тогтоол, Засгийн газрын сайдын  тушаалыг хяналтад авч хэрэгжилтийг тооцон ажиллаж  байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн