- Дотоод аудитын чиглэлээр:
Тус алба нь 2023 онд 9 байгууллагад дотоод аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу 9 байгууллагын 2021, 2022 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж, төлөвлөгөөний хэрэгжилт 100 хувьтай байна. Дотоод аудитаар илэрч буй нийтлэг зөрчлөөс дурдвал: аймгийн Музейн байгууллагын шатахуун түгээх газартай ойр, орчны аюулгүй байдал эрсдэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа байр нь ашиглалтын хугацаа дууссан, стандарт шаардлагыг хангаагүй, бусад байгууллага нь дотоод аудитын нэгжийг байгуулсан боловч төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагнал байхгүй, удирдлагын зүгээс дотоод хяналтын үйл ажиллагаандаа анхаарал хандуулдаггүй, засаглах удирдлага нь хяналт сул тавьдаг, Насан туршийн боловсролын байгууллагад хүний нөөцийн дутагдалд орсон, үр дүнгийн урамшуулал олгодоггүй зэрэг эрсдлүүд гарч, аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 19 заалт бүхий зөвлөмжийг өгөв. Тухайлбал: аймгийн Засаг даргад Музейн үзмэр, эд зүйлс, хосгүй үнэт зүйлсийг эрсдэлгүй, аюулгүй орчинд хадгалах, хамгаалах шаардлагатай байгаа учир холбогдох яам, албан байгууллагатай хамтран ажиллаж, барилга барихад шаардагдах төсөв хөрөнгийг улсын төсөвт суулгах, барилгыг нэн тэргүүнд бариулах талаар дорвитой арга хэмжээг авч ажиллах, сумын Засаг даргад Насан түршийн боловсролын багшийн үйл ажиллагааг дэмжин ажиллахад сумын төсвийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг удирдлагаар хангах зөвлөмж, түүнчлэн 13 сумдын худалдан авах ажиллагаанд дотоод аудит хийж, аудитаар илэрсэн төлөвлөгөөнд өөрчлөлт орсон дариу цахим системд байршуулдаггүй, тендерийн баримт бичгийн бүрдэл дутуу, тендерийн баримт бичигт урьдчилгаа төлбөр олгох талаар тусгаагүй байхад захиалагч гэрээнд тусгаж урьдчилгаа санхүүжилт олгосон, захиалагч, гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цахим системд байршуулаагүй, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөөгүй, гишүүд гарын үсэг зураагүй зэрэг асуудалд, мөн 13 сумын орон нутгийн хөгжлийн санд хийсэн аудитаар илэрсэн тус санд төвлөрөх малын тоо толгойн албан татварын орлогын гүйцэтгэл бага, иргэдээс санал аваагүй ажлуудыг төлөвлөж гүйцэтгэдэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд тавих хяналт бага, удирдлагын мэдээллийн системд оруулах мэдээллийг хангалтгүй оруулдаг, ОНХС-ийн хөрөнгөөр нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагааг санхүүжилсэн зэрэг нийт 45 зөвлөмж өгч ажилласан байна.