Сайн байна уу? Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны цахим хуудаст зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг тань эрэн мэндчилж байна.
Манай алба нь аймгийн Засаг даргын буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын төрийн байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаа болон орон нутгийн тусгай сан, төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлд санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/487 дугаар захирамжаар Засаг даргын дэргэдэх биеэ даасан агентлагийн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж ирлээ.
Энэхүү цахим хуудаснаа зочлон манай албаны үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй холбогдох хууль эрх зүйн баримт бичиг, үйл ажиллагааны танилцуулга, цаг үеийн мэдээ мэдээлэл, төлөвлөгөө, санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын тайлан, дүгнэлтээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар гаргасан зөвлөмж, заавартай танилцаж олон талт мэдээ, мэдээллийг бүрэн авч, санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Т.Цэрэгбаяр