Монгол улсын “Төсвийн тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10, 69 дүгээр зүйл, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дэх заалт, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/487 тоот захирамжаар Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулагдсан. Санхүүгийн хяналт, аудитын алба нь тогтоосон журмын дагуу хийгдсэн бэлэгдэл, тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба төрийн санд данстай, албаны дүрэмтэй, улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан хуулийн этгээд юм.