2023 оны 11 сарын байдлаар 34 объектын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

2023 онд нийт 35 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөснөөс 34 байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Тухайлбал Сангийн сайдын 01 тоот нэгдсэн удирдамжаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021-222 оны үйл ажиллагаа, аймгийн Засаг даргын баталсан нэгдсэн төлөвлөгөөний дагуу аймгийн Биеийн тамир спортын гзаар, аймгийн ХГБХГазар, “Сүхбаатар хөгжил ҮТП” ОНӨААТҮГ, Баруун-Урт сумын ЗДТГ, Буруутай шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол, Уулбаян, Халзан, Асгат, Мөнххаан, Эрдэнэцагаан, Түмэнцогт сумын Засаг даргын Тамгын газар, Хүн эмнэлэг, Ерөнхий боловрсолын сургууль, Цэцэрлэгийн 2021-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв. Түүнчлэн аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Дарьгана сумын ИТХ, ЗДТГ-ын 2020-2022 оны санхүүгийн үйл ажиллагаа, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн хүсэлтийн дагуу аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай холбогдуулан “Үжин төв” ТББ-ын үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг тус тус зохион байгуулсан. Шалгалтаар нийт 455136.6 мянган төгрөгийн зөрчил илэрч, 11568.7 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр улсын ахлах байцаагчийн акт, 428970.3 мянган төгрөгийн зөрчлийг таслан зогсоох, цаашид давтан гаргахгүй байх албан шаардлага тус тус тогтоов. Шалгалтаар илэрч байгаа нийт зөрчлийн дийлэнх хувийг данс бүртгэлд тусгаагүй зөрчил, дараагийн зөрчил нь төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчил тус тус эзэлж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн