
Сангийн яам Төсвийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд төрийн байгууллагуудын дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдад зориулсан сургалтыг Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөлтэй хамтран 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр зохион байгуулж тус сургалтад манай албаны хамт олон хамрагдлаа.
Сургалтаар дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэхэд чиглэсэн олон чухал илтгэлээс гадна төрийн байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг цахимжуулахтай холбоотой “Дотоод аудитын удирдлагын мэдээллийн нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх талаарх илтгэл, танилцуулгууд хийгдсэн.

Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба Албан ёсны сайт