Аймгийн ИТХ-ын 2 дугаар тогтоолоор 2023 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” жил болгосонтой холбогдуулан 2023 оны 05 сарын 29 ний өдөр тус албаны ажилчдын дэмжлэгээр хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулж нээлтийн үйл ажиллагааг хийлээ. Нээлтийн үеэр байгууллагын албан хаагчдын 10-17 насны хүүхдүүдэд “Мэргэжил сонголт, мэргэжил сонгоход гаргадаг алдаа”, “Хувь хүний харилцаа, хөгжил” гэсэн 2 сэдвээр мэргэжлийн багшаас сургалт авч, хүүхдүүдтэйгээ санал солилцож ярилцлага хийлээ. Мөн хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом явуулж эхний 3 байранд мөнгөн шагнал олголоо.
Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба Албан ёсны сайт