2023 оны эхний хагас жилд 4 байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит хийлээ.

Тус алба нь 2023 оны эхний хагас жилд 4 байгууллагад дотоод аудит хийхээр төлөвлөж, төлөвлөгөөний дагуу 4 байгууллагын 2021, 2022 оны үйл ажиллагаанд дотоод аудит хийж, төлөвлөгөөний хэрэгжилт 100 хувьтай байна. Дотоод аудитаар илэрч буй нийтлэг зөрчлөөс дурдвал: аймгийн Музейн байгууллагын шатахуун түгээх газартай ойр, орчны аюулгүй байдал эрсдэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа байр нь ашиглалтын хугацаа дууссан, стандарт шаардлагыг хангаагүй, бусад байгууллага нь дотоод аудитын нэгжийг байгуулсан боловч төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагнал байхгүй, удирдлагын зүгээс дотоод хяналтын үйл ажиллагаандаа анхаарал хандуулдаггүй, засаглах удирдлага нь хяналт сул тавьдаг, Насан туршийн боловсролын байгууллагад хүний нөөцийн дутагдалд орсон, үр дүнгийн урамшуулал олгодоггүй зэрэг эрсдлүүд гарч, аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар нийт 19 заалт бүхий зөвлөмжийг өгөв. Тухайлбал: аймгийн Засаг даргад Музейн үзмэр, эд зүйлс, хосгүй үнэт зүйлсийг эрсдэлгүй, аюулгүй орчинд хадгалах, хамгаалах шаардлагатай байгаа учир холбогдох яам, албан байгууллагатай хамтран ажиллаж, барилга барихад шаардагдах төсөв хөрөнгийг улсын төсөвт суулгах, барилгыг нэн тэргүүнд бариулах талаар дорвитой арга хэмжээг авч ажиллах, сумын Засаг даргад Насан түршийн боловсролын багшийн үйл ажиллагааг дэмжин ажиллахад сумын төсвийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг удирдлагаар хангах зэргээр зөвлөмж өгөв.
Нийт 4 байгууллагад өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн тайлан ирүүлэх хугацаа болоогүй байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн