Санхүүгийн хяналт дотоод аудитын албан үүссэний 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зүүн бүсийн уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

✅.Зүүн бүсийн хэмжээнд төсвийн хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн уламжлал, шинэчлэлийн зохистой харьцаанд суурилсан, иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт авчрахуйц, төр, олон нийтийн эрх ашигт нийцсэн үр нөлөөтэй дотоод аудитыг хэрэгжүүлснээр улсын салбарын дотоод аудитын тогтолцоог бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах зорилгоор Сангийн яамны Төсвийн эрсдэлийн удирдлагын газраас санаачлан Зүүн бүсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч /ахлах/, дотоод аудиторуудыг чадавхжуулах сургалт 11 сарын 27-29 ний өдрүүдэд зохион байгуулж байна.
✅. Сургалтад Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, аймгийн албан хаагчид хамрагдаж байна. Тус Сургалтын онцлог Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой, Монгол Улсад Төрийн хяналтын тогтолцоо үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба үүссэний 10 н жилийн ой тохиож буй өдөр ажээ.
✅. Ойн хүрээнд Сүхбаатар аймгийн “Хүндэт иргэн” шагналаар Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга асан У.Эрдэнэчимэг, “Төрийн албаны Тэргүүн” шагналаар Сүхбаатар аймгийн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Д.Оюунсүрэн, Баруун-Урт сумын “Хүндэт тэмдэг” шагналаар З.Далантай нар шагнагдсан бол Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ойн медалиар нэр бүхий албан хаагчдыг шагналаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн